2007-10-23 - Хөдөө явсан бүтэлгүй аялал -2
... Хэдий намрын адаг сар бараг өвлын эхэн сар болсон байсан ч. Намрын налгар өдөр шиг хангай дэлхий намайг алхана гэдгийг мэдсэн ч юм шиг налайж байлаа. Агаар агаар агаар цэвэр агаар, цэнгэг агаар үнэхээрийн таатай. Алхаал баймаар хэдий хол алхсан ч ядармааргүй, цуцмааргүй санагдаж. Эрч хүчийг надад өгөөд ч байх шиг... Би нээх аз жаргалтай, цоглог байсан. Тэнгэрт нь нүдэнд бүртийх ч үүлгүй, намрын шаргал нар таатай ээж, яв яв гэж хэлж байгаа ч юм шиг... гэсэн бодлууд ар араасаа цуварч орж гарна... Санаашраад зогсоод байвал цаг хугацаа харин намайг хүлээхгүй. Очих газар минь хол, харуй бүрий болуул чонотой гэсэн дээхнэ үед хэлж байсан таньдаг ахын яриа санаанд буув. Газар нутгийн байдлыг замын хүнээс бадаг бүдэг заалгуулсан ч огт мэдэхгүй, танихгүй газар. 45 км-ээ бүрий болох цагт багцаалан хувааж, за ямартай ч одоо ядраагүй байгаа дээрээ нэлээд газар хороож авъя, ядаж цагт 8 км алхах хэрэгтэй гэсэн төлөвлөгөөтөй алхасан. Зорьсон газарт минь хүргэх урд дардан зам, тэртээ тэнд ард нь байгаа юм шиг санагдах даваа гүвээнүүд... энэ агаарыгээ ямар сайхын бэ. Улаанбаатар маань ийм цэнгэг агаартай байсан бол ч сайхандаа гэсэн бодол толгойд эргэлдэнэ... ай хөөрхий ямар сайхын бээ, эр хүний жаргал эзгүй хээр гэдэг үнэний ортой. Ядаж л илүү дутуу шаналгасан асуудлууд хүртэл толгой тархинаас минь замхаран арилна, эсвэл ийм тийм асуудлууд огт байгаагүй ч юм шиг... яваад л байлаа... алхаад л байлаа... тэрүүхэн тэр давааны цаана зорьсон газар минь буй юм шиг санагдаж. эхний давааг давтал харин цаана нь уртаас урт сунаран харагдах зам, холын хол харагдах арай өндөр ч юм шиг даваа. Энд тэнд харагдах ганц хоёр гэр, бөөгнөрөн харагдах цөөхөн хэдэн мал... алхасааар байтал сүүлдээ өөрийнхөө бодолд төөрч, эсвэл галзуурч бас солиорч бодсон бодлуудаа дотроо хадгалах биш гадагшаа гаргаж хамгийн ихээр кайф авав. Орилж чаралж, дуулж бүжиглэж, ганцаараа чанга чанга ярьж. Хэн ч намайг сонсохгүй байгаа болохоор, хэн ч намайг харахгүй байгаа болохоор. Дахиад л нэг даваан дээр гарлаа бас л урьдын адил дүр зураг. Уртаас урт дуусашгүй юм шиг нарийн зам, харин урьдын оргилсон сэтгэл хөөрөл минь нэлээн дарагдаж багахан зэрэг ядарч. Амрах цаг болжээ. Нэг сондуул олж тухлаад амныхаа цангааг тайлах гэж ундаагаа нэг харж хэрэггүй чихэртэй ундаа авлаадаа аманд заваараад цангаа гаргахаасаа илүү төвөг болохын... Муу янжуурнаасаа нэгийг амандаа зуунгаа ийм агаар муу уушиг минь нэг удаа ч болтугай баярлаг гэж бодон тамхиа хаян ийш тийш сонжин жаал сууж амрав... сайхан байлаа нар толгой дээрээс минь таатайхан ээж, нүдээ анин гүнзгий амьсгаа авч босон дахин алхалаа... Тэртээ цаана сонсогдох хүнд даацийн машины дуу бүдэг сонсогдон, энд тэнд цагаан хулганууд завгүй болтой нүхнээс нүх дамжин гүйлдэнэ. Замд тааралдах адуу, үхэр мал харин намайг дагуулан харна. Хэрвээ хүн шиг бодож сэтгэдэг бол намайг нэг мэдрэл муутай нөхөр алхаж байндаа гэж бодох байсан биз, магадгүй өөрсдийнхөө хэлээр бодсон ч юм билүү хэн мэдэхэв. ...Уртаас урт сунаран харагдах зам, холын хол харагдах даваа гүвээнүүд. Энд тэнд харагдах ганц хоёр гэр, бөөгнөрөн харагдах цөөхөн хэдэн мал... Нэг мэдэхэд нэлээд алхасан юм шиг санагдаж цагаа хартал бараг л 3 цаг хиртэй алхаж хэдэн км алхасан бол гэж бодон цаашаа алхасаар л... харин одоо ядарч байна. Малаа эргэж буй миний үеийн байруу залуу. Орилж чаралжийж дуудан уулзаж нэр усаа мэдэлцэж, хэрэг зориг хаана гэдгээ хэлж ярин хэдэн км үлдсэн бол гэж асуутал: одоо ойрхоон хорин хэдэн км үлдсэн гэжийнэ. Гурван цаг хүрэхгүй хугацаанд хорь гариу км алхасан байшд. Цаг эрт байсан ч болоод тэрүү асарр их урам оров. Цаашлах замаа дахин багцаалж цаашаа алхалаа... Давааны цаанаас тоос босжийнэ, машины бөглүүхэн дуу. Нэлээд хуучны жип машин. Замын хажууд гараа даллан зогстол харин хэнэг ч үгүй тоосоороо булан хаяад явчлаа. Бухимдсан гэж яав. Харин машин харсан биш бүүр лазан залхуу хүрч, гэв гэнэт ядрав. Үлдсэн хэдэн км асарр хол юм шиг санагдаж... дахиад машины дуу... харин энэ машин урдаас минь ирж байлаа. Саарал өнгийн фургон машин бас л намайг тоохгүй өнгөрлөө. Би машины хойноос харангаа эзэнгүй арал хаягдсан хүмүүс усан онгоц харахаараа асарр их баярлдаг байсан байхдаа... гэнэт машин зогсчив. Хаалга нь онгойж дотроос миний зорьж уулзах хүн маань бууж ирлээ...
|
|
Сэтгэгдэл бичих!
|
Миний тухай
Найзууд
PТайж Pyuki Pmmbbb Pxvv Ptungaamaa Pmongolxvv PFriska Pхундага Pmisty PAttiIa PОбдоо Punukun PTsoomii Pshine PSoyol Plobe22 PDESI PClaus Peternalzul22 PAngaahai P0rgil PГэрэлт Найзууд Parius Pg84 PDashka_Linux PBlessing Tara Ptuulai-ok
Сэтгэглүүд
Сүүлчийн сэтгэгдлүүд:
- АМИА ХОРЛОХ бичлэгт Tulgaa (зочин): Vhmeer bna hurdan vhdeg arga bna
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uneheer
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Hamgy amrhn amia Horlh arga bnu
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: aij sandraad tugshuurtei bn gantsra baih ystoi hun ni bi ymshig
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ymarch husel zorig temuulel alga
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ndad yu ch uilchilehgui bna bi hicheeged bga ch ymshig uguch ymshig durtai humus maani mni tald..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vhmeer l bna daan tulhaar hvn gedeg amitan aidag yum bna zvgeer ymar negen argaar vhmeer l bna..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ih zul tulagui cigsen ene horwogos alag bolj zugeer taivan untaad dahij hezeets bosoj...
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zvger vheh arag zagad ogchih vhmer bna psda
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Medkue odoo yg bi zgrl amidrliin zorilggv bolchlo ter neg ohin stgl zvrhiig min bulaachd zgrl tohgv..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zugr uhmeer bn mne eej egch bugd namaig uzen yaddag
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn
|