2007-05-05 - БАГА НАС
Бага байхад сайхан байжээ, Юу ч бодохгүй, юунд ч санаа зовохгүй. ээж ааваар тэжээлгээл...................
Бид багаасаа үерхсэн найзууд байлаа дандаа л энд тэнд пагтанд орж явдаг бүтэхгүй хэдэн хэсэг хүүхдүүд байв. зодоон цохион гэхээр зугатана инээдэм ханиадам гэхээр хамгийн гүрүүнд явжийдаг хүүхдүүд. Болжил өгвөл юм юмаар оролдохыг хүсдэг байв шивдээ.
Хүмсүүд шиг нүдэнд харагдтал сайхан бичих авъяас надад заяагаагүй харамсалтай гсн. /үгийн сан муутай учраас/
7-р ангиас эхлий
Бид 5уулаа.... хаа ч явсан 5 уулаа Ёстой л нөгөө зүү орох зайгүй сайхан үерхдэг найзууд байлаа гэж.
7-р ангид байхад тэр үед чинь РЭП бүжиг бүжиглдэг моод их гарлаа шд бид 5 юунаас дутахав бүжиглэнэээ ХАР САРНАЙ-гийн бүтээнэ сөнөөнө, шөнийн охин гээл тэр үед моодонд орж байсан дуунууд дээр бүжиглэх гэж оролддог байсын. Бараг тэр үеийн толгойтой болгон бүжиглэх гэж оролддог байсан ч байж магад. тэр моодыг зарим ашиглаж тэмцээн уралдаан зохиож бичигхээн бичигхээн бизнэс хийчхэнэ. нэг хамтлаг орвол 2000 цаас ч байлуудаа нэг тийм такс төлнө. түрүүлбэл 6000 цаас байх жишээтээ.тэрэнд нь бид нар баясцан түрүүлэхгүй байж ороод л, заримдаа гайгүйхэн шиг бүжиглээд байр эзлээд мөнгөтэй болчихвол бөөн баяр. Даан ч............... гараад л том ангийхан эсгүй бол энд тэндхийн байрны атамануудад дээрэмдүүлээстэй шд. тэгсэн хэдий ч бид нар бүжиглэх дуртай л байсан.нэг авууштай нь бидний ээж аавууд мангар дэмждэг наасан хэн нэгнийх нь аав, ээж хамаатан садан нь хотруу яваад ирэхээрээ баахан подвольк нүдний шил тэгээл толгойний алчуур (тэгэхэд панда гэж нэрлэдэг байсан) авчирж өгдөг байж билээ. Бас нэг удаа манай гэр бүл аав ээжийн найзын гэр бүл гээд гэр бүлүүдээрээ хятадын манжуур, хайлаар хотоор аялсийн аялсан ч гэждээ аав ээж нар наймаа хийх гэж хүүхдүүд бид нарт бол аялсан. бид 5 бас ч үгүй хөөрхөн хэдэн цаасны мөнгөн хуримтлалтай болцон (20000 орчим) тэрийгээ надад өгөөд л баахан материал захиваа би нөгөөхийг нь олж авчирдаг баатар. Гэхдээ л авчирсан авчрах авчрахдаа баахан адилхан бөөрөнхий хэлбэртэй нарны шил гавал толгойтооо төмөр бөгж, гинж нэг хэдэн метр даавуу тэгээд баахан хятадын чихэр, жимснүүд авчирсан хэхэ. нөгөө баахан авчирсан зүйлүүдээ зохисон зохиогүй бүгдийг нь өмсөж зүүнээ уул нь бол зохихгүй байгаа байхгүй юу. одоо хаяахан тэр үеийнхээ зурагнуудыг үзэж элгээ хөштөл инээж кайф авдгийшд. бодоод байхад баахан рок хувцас өмсцөн ерөөсөө л рок л хувцаслцан. тэрийгээ бид 5 аймар рэп бүжиглдэг лаг имижтэй гээд бодцон. Ер нь лаг таван гар. Оддын өвчнөөр өвчилцөн зогсолт могсолт бол эвгүйшд. Ер нь эцсийн зорилго нь охидууд. Имижтэй харагдаж хөөрхөн найз охинтой болох байсан юм шиг байгаан. Би тэр өвөл 14 хоног эмнэлэгт хэвтсийн тэгэхэд нөгөө 4 байнга ирнэ, ирэх болгондоо ангид ийм юм болсон, тэр хэнийг тэгж зохиод л тэгсэн чинь нөгөөх нь тэгээл гээл орой болтол хов жив яриад суудаг байж билээ. Хэдүүлээ нэг өдөр ангийнхаа охидууд тоглоомоор гуйсан захиа өгий гээд охидуудаа хувааж авах гэж бөөн юм болсиймаа надад шинэ охин таарсийн тэгж тэгж нэг юм хувааж аваад нэг бичсэн захиагаа 4-н удаа хуулж бичээд явдгиймдаа. Би тэрнээс хойш 2 хоноод эмнэлэгээс гараад хичээлдээ очсон тэгсэн ангид нэг л бишээ нэг л өөр уур амьсгал хүүхдүүдийн суудал ч өөрчлөгдцөн. Нөгөө -4 чинь захиа бичсэн охидынхоо хажууд суучихаж. За ч энэ нэг юм боллоо гэж бодоод завсарлагаа болохоор нь 5уулаа уулзаад ярьсан чинь нөгөө хэд чинь бүгдээрээ найз охинтой болцон байдаг байна шд. Би ганцаараа шар хөдлөөд л нөгөө охинлуу хараад сууцан нүд салгалгүй хараад л байлаа их ичиж байнаа. яджийхад нь тэр охин шилжиж ирцэн байсийн аймар дураараа нэг ч хараагүй байж захиа өгцөн нөгөө хэдийн үгэнд ороод. Нөгөөх чинь зөвшөөрдөггүй ээ. Тоодогчгүй шалаад л гуйгаад л байлаа сүүлдээ ч бүүр өөртөө түүний өмнөөс зөвшөөрүүлээд тэрэндээ бүүр итгэцэн хэхэ. үерхэж эхэлсэндээ хөөрхий өөрийнхөө бодол санаатайгаа. Тэр үед нөгөө ангийн хөвгүүд ангийхаа охидуудын гоочилцон, шоголцон гүйж байхад манай ангийхан нэг нэгэндээ дуралцан, голцон, үерхцэн, хаяцан, хаягдцан, уйлцан майлцан этэр аймар дурлалын түүхтэй анги байлаа шд. тэр үед Биднийг хараад хүмсүүд савж унадаг байсан байхдаа гэж. 7дугаар ангийг ингээд бүжиглэж , дурлалцаж төгсөвөө. хичээл ч хийсэн юм байхгүй. жилийн эцсээр 2 нь муу гарч 3 нь дунд гарав. хичээл амраад зуны цагийг голын эрэг дээр л өнгөрөөнө. өдөржингөө гол дээр өлсвөл гэртээ харьж хоол ундаа идчихээд л буцаад л гол дээр юун тэр бүжиглэх тэрийг бүүр хаяцан. ЭР ХҮНИЙ ЖАРГАЛ ЭЗГҮЙ ХЭЭРЭЭ (нээх эр хүн болцон ч юм шиг) гэж бүгдээрээ л гол эрэг дээр амьдардаг байлаа. өдөржингөө ядартлаа усанд сэлж хөгжилдөөд л, зарим нэг бүрзгэр, хүйтэн, бороотой, наргүй, салхитай өдрүүдийг загас барьж өнгөрөөнө. Үйлт лусын амьтдыг жижгээс том хүртэл нь барьж голохгүй л газар дээр ил гал дээр шараад л идчихдэг нүгэлт хар хүүрнүүд байлаа шд.
за за дуусгий
|