2008-04-01 - Түүнд тусалмаар байна.
Нэгэнтээ өдий хүртэл илүү дутуу тулга тойрсон зүйлс бичсээр иржээ... Угаасаа энэнээс илүүтэйгээр бичих авъяас байхгүй бөгөөд юу ч байхгүй. Хүмсүүд шиг улс орныхоо талаар, илүү дутууг шүүмжилж, магтаж чадах авч бичихийг түвдэхгүй. Яах юм бэ тэхдээ тэргүй энд тэнд бүгд л энэ нь болохгүй байна, тэр ч болохгүй байна гээд л орилж чарлаж хашгирч байгаашд. Энэ зовлогоо нэг ядраачихгүйхэн шиг, болж өгвөл зовоочихгүйхэн шиг, довоо шарлуулсан шиг ээ л явбал барав биз... Нэг удаа Баабар гуай ингэж хэлж байсныг санаж байна. Хүн бүхэн амиа бодож амьдрах ёстой, хувь хүн сайхан амьдраад эхлэвэл нэг биш өөрөөсөө гадна дахин нэг хүнийг сайхан амьдруулна, сүүл сүүлдээ хэд хэдэн хүнийг сайхан амьдралд хөтлөнө... Тэгээд ирэхийг цагт тэгтээ тэргүй нийгмийн энэ болж бүтэхгүй байгаа зүйлсрүү хүссэн хүсээгүй татагдан орно гэж. Тэхдээ өөрөө ойлогсооороо л бичлээ л дээ. Яг ч бас ингэж хэлээгүй л байх... Тэгэхэд асар таалагдаж билээ. Нээрээ тиймшүүдээ гэж.
Гэхдээ надад далайн одны сургамжит өгүүллэг энэ бодлоос минь бас салгах шиг.........
Нэгдэж Амьдрах хүслэн хөдөлгөөн өрнүүлж зовлонд унасан нэгэн охинд тусалсан залуучуудад бас их баярлаж явдаг юм аа. Үнэхээр чадалтай сайхан залуучууд. Нэгдэж чадвал юу ч хийж бүтээж чадна гэдгээ харуулсан зоримог залуучууд. Тэднийг харин магтан дуулъя...
Уржигдар дэлгүүр дээрээ очиж жоохон ажил хийгээд сууж байхад. Худалдагч эгчийхээ нэг охинийг үнэхээрийн их өрөвдлөө. Өмнө нь мэддэг байсан ч тийм гүнзгий биш. Үнэхээрийн их өрөвдсөн. Ээж надад ярихдаа уйлаад л... Үнэхээр хэцүү байсан. Одоо тэр охин арван хэдхэн настай 30 хувийн хараатай, сонсгол бараг юу ч байхгүй юм билээ. Жилээс жилд хараа нь улам муудаж нэг нүд нь юм харахаа байж, нөгөө нүднийх хараа муудсаар байгаа юм билээ. Хүн хараагүй байж болно гэхдээ сонсголтой байх ёстой, сонсголгүй байхад хараатай байх ёстой шүүдээ. Тэгэхэд тэр охинд хоёулаа байхгүй болж байгаа. Ухаан санаа сийрэг, сэргэлэн хөөрхөн охин. Хичээл номондоо сайн. Гэхдээ л түүнээс хорвоо дэлхий аажим аажимаар харанхуйлан холдож байгаа. Өдөрөөс өдөрт, сараас сард, жилээс жилд түүнийг нүд нь харанхуйлж бүхий хорвоо дэлхий түүнд гэрэл гэгээгүй болно. Ядаж сонсдог бол бас яах вэ гэсэн. Үнэндээ тэр охинд жоохоон үлдсэн гэрэл гэгээг нь үлдээх юмсан гэж, бүрэн эдгээхэд нь туслаж чадахгүй ч гэсэн тэр муухай өвчнийг нь таслан зогсоож дахин тархахыг нь зогсоох юмсан гэж маш их хүсэж байна аа. Нүдээ боогоод, чихээ таглаад би 10 минут ч амьдрахгүй юм байлээ. Би энэ охины төлөө чадахгүйгээ хүртэл явна аа гэж, чадахгүй зүйлсээ чадахаа хүртэл явна гэж өөрөө өөртөө хамгийн нандин гэсэн бүхнээ тавин андгайллаа.
Сайн санаат хүмүүсээ...
Дахин нэг нэгдэж энэ охинд жоохон үлдсэн гэрэл гэгээг нь үлдээхэд минь надад туслаач...
|
|
Сэтгэгдэл бичих!
|
Миний тухай
Найзууд
PТайж Pyuki Pmmbbb Pxvv Ptungaamaa Pmongolxvv PFriska Pхундага Pmisty PAttiIa PОбдоо Punukun PTsoomii Pshine PSoyol Plobe22 PDESI PClaus Peternalzul22 PAngaahai P0rgil PГэрэлт Найзууд Parius Pg84 PDashka_Linux PBlessing Tara Ptuulai-ok
Сэтгэглүүд
Сүүлчийн сэтгэгдлүүд:
|