2008-02-23 - Нийгмийн даатгалын дэвтэр
Нэг удаа зүүдэлсэн, их муухай зүүдэлдээ...
Нэлээд олуулаа зугаалж байх юм... Би их хөөрүү сагсуу нэгэн болчиж... хөөрөөл, онгироол... ер нь нэлээд ойворгон ч юм уу... мээдкү гэхдээ миний бас нөгөө талын би байж магадгүй юм гэж... Би хутга дунд зэргийн эзэмшиж чаддаг гэж боддог... харин тэр зүүдэн дээр нэлээд сайн хутга эзэмшдэг болчиж... сав л хийвэл хутгануудыг ийш тийш нь шидэлж хана туурга, хаалга цонх, ургаа модонд хүртэл зооно... Тэрэндээ их хөөрч байгаа бололтой онгироод л... ингэж онгирж байна... Би хадаасыг чулуудаж төмрөнд ч зооно гэж онгирч байх юм... Тэгсэн хаанаас юм нэг газраас миний хутга чулуудаж зоож байсан модны тэнд нарийн урт төмөр бий болсон байна... нэг зэвтэй хадаас аваад л... нэлээд том хадаасыг төмөрлүү онилж байгаад л хамаг чадлаараа чулуудлаа... нөгөө хадаас яаж төмрөн дээр зоогдох вээдээ, буцаж ойгоод миний хүзүүнд ирээд нэв зоогдчихов... бөөн цус, дуу ч гарахгүй сөөнгөтөөл... эвгүй эвгүй... дахиад л цус... орилоод л... үхмээргүй байна гэж уйлаал... тэгээд эмч ирдэгийн... америкийн 911-ийн бүрэн тоноглогдсон машин... эмч гэж маний үеийн нэг ширэв ёров хийсэн хүүхэн бууж ирээл... овог нэр асууж байна... тэгснээ цаашаа явж нэг юм шалгаад... Өө та нийгмийн даатгалаа бүрэн гүйцэт төлөөгүй байна... танд бид үйлчлэх эрх байхгүй, уучлаарай гэж байна... Яаая энэ үг ямар аймар сонсогдож байваа... уйлаал эмчээ намайг авраачээ, хүн хажууд чинь үхэж байна шүү дээ, та нар тангараг өргөсөн эмч хүншүүдээ гээд л би чадлаараа уйлах орилохын хооронд хэлж байхын... тэгсэн эмч уучлаарай бидэнд тийм эрх байхгүй гээд миний хажууд хөлөө ачаад, нүүрээ будаад суухад сэрсэн... хамаг хөлс цувчихсан... жинхэнээсээ юм шиг л...
Урьд өдөр нь даатгалынхаа дэвтэрийг бөглүүлнэ гэж байгаад амжаагүй байсан юм. Зүүдэлсэн өдөрөө хамгийн түрүүнд бөглүүлж авсандаа хог гэж... Ер нь хүн заавал яварваа нэгэн зүйлсийг өөрийнхөө биеэр мэдэрч байж хаширдаг гэж боддог, би ч дандаа тэгдэг... Хажуугаар нь бас даатгал, татвараа төлөөд гэмгүй сайхан амьдаръя гэж бодохоор дээр байгаа хэдэн нөхдүүд зүгээр л идээд байхыг нь харахаар уур хөдөлж, бүүр төлмөөргүй санагдах юм гэж үү...
|
|
Сэтгэгдэл бичих!
|
Миний тухай
Найзууд
PТайж Pyuki Pmmbbb Pxvv Ptungaamaa Pmongolxvv PFriska Pхундага Pmisty PAttiIa PОбдоо Punukun PTsoomii Pshine PSoyol Plobe22 PDESI PClaus Peternalzul22 PAngaahai P0rgil PГэрэлт Найзууд Parius Pg84 PDashka_Linux PBlessing Tara Ptuulai-ok
Сэтгэглүүд
Сүүлчийн сэтгэгдлүүд:
|