2007-12-31 - Чөтгөр бүү мэд...
Шинэ он, шинэ жил гээд хүн бүхэн л аз жаргалтай... жилд ганц тохиох өдөрөө сайхан тэмдэглэх гээд завгүй яаруу... сүүлийн хэдэн өдрүүдэд найз нөхөд, хамтран ажилагсад, хамаатан садан, гудамжаар яаруухан зөрж өнгөрөх хүмүүсийн царай бүгд аз жаргалтай... утасанд байнга дуудлага ирж, баяр хүргэсэн мэссеж ирж намайг залхаана... Өнөөдөр 12 сарын 31-н яагаад ч юм надад баярыг гэсэн ямар ч сэтгэгдэл алга... баярлах сонирхол ч алга... хүсэл ч алга... Яагаад ч юм бэ өнөөдөр тийм сонин өдөр байна... өнөөдөр ч биш сүүлийн хэдэн өдөр... бишээ сүүлийн нэг сар аймар муухай өдрүүд үргэлжилсээр... энэ он гарахад энэ муухай онцгүй, гуниг төрүүлсэн өдрүүд өнгөрсөн өдрүүдтэйгээ үлдээсээ, надаас салан одоосой гэж найдна... Хамаг биеийг минь уй гуниг нөмрөн авч, яагаад ч юм хэн нэгнийг дурсан санаж, үгүйлж... хайсаар... эсвэл хэн нэгнийг үзэн ядаж, уцаар ундууцал минь төрж... яг энэ хоёр хүслийн алийг нь гэдгийг үнэндээ ялгаж салгах тэнхэл алга.. ялгахыг үл хүснэ... уцаар минь хөдөлж, өөрийн эрхгүй бухимдана... галзуу солиотой юм шиг орилж чаралмаар.. эсвэл цөхөртлөө уйлмаар... дуссан нулимстайгаа энэ балай уйтгар гунигаа цуг гаргачихмаар...
|
|
Сэтгэгдэл бичих!
|
Миний тухай
Найзууд
PТайж Pyuki Pmmbbb Pxvv Ptungaamaa Pmongolxvv PFriska Pхундага Pmisty PAttiIa PОбдоо Punukun PTsoomii Pshine PSoyol Plobe22 PDESI PClaus Peternalzul22 PAngaahai P0rgil PГэрэлт Найзууд Parius Pg84 PDashka_Linux PBlessing Tara Ptuulai-ok
Сэтгэглүүд
Сүүлчийн сэтгэгдлүүд:
|