2024-10-04 - "Цаанаасаа тэгээд байдаг"...
Бичсэн:
xvv
Эмэгтэй хүмүүс голдуу нэг ийм зүйл хэлдэг. Тэгээд хос нь ойлгохгүй байна гэж гоморхдог. Бодлыг нь уншсангүй, ойлгосонгүй гэж уурлаж тунидаг. rn rnМагадгүй тэр нь зөв ч байж мэднэ... Гэхдээ: rnЭмэгтэй хүн ярьж стрессээ тайлдаг майлдаг өөр юу юу ч билээ нэг тийм тогтсон зүйлс, яриа их байдаг. Яахав мэдээж биологийн суурь бол байх нь байдаг л байх. Гэхдээ өөр хүмүүс, зүгээр асуудалгүй хэлж яриад ойлголцоод, өөрийгөө илэрхийлээд сурсан, хэрэггүй үед амаа хамхиж мэддэг, тэрэндээ стрессдээд байлгүй зохицуулж чаддаг "ухаалаг" эмэгтэйчүүд ч бас ховор ч гэлээ байдаг... rn rnАрхи "цаанаасаа" уумаар байхаар у...
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2024-10-04 - 6 сек
Бичсэн:
xvv
Ямарваа үйл хийх, сэтгэл хөдлөл гаргах зэрэгтээ уг нь тархи зүрхээр хамтарсан шийдвэр гаргавал онох магадлал хамаагүй өндөр санагддаг. rn rnУг нь 6-хан секунд л бодоод тухайн үйлдлээ хийхэд хангалттай гэсэн байсан нэг сэтгэл зүйн талаар номон дээр. rn rnБи ч өөрөө бусад зүйл дээр гайгүй ч хайр дурлал дээр дандаа зүрхээрээ, нүдээрээ дурлаж, шийдвэр гаргадаг. Өөрийгөө шүүмжлээд, ятгаад ядаад одоо бууж өгсөн. Гэхдээ 6 секунд бол бодоод байгаа... Нэмэр жоохон бага байгаа, өөртөө хамгийн шүүмжлэлтэй ханддаг сэдэв rnДараа нь тэгээд л харамсдаг голдуу тээ.. rn rn... Манайхан ямарваа зүйл, ялангуяа чухал үе...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2024-10-04 - Өдрийн тэмдэглэл /хувийн/ Гадаадад амьдрах...
Бичсэн:
xvv
Өчигдөр нэг танилцсан дүүтэй ярьж байгаад "эндээ ясаа тавина гэж бодож байгаа" гээд өөрийн эрхгүй амнаас гарсан... rnУрд нь бол хүмүүсийг загнадаг, шүүмжилдэг, буц гэдэг хүн нь байсан rnЯрьвал тэгээд зөндөө юм байгаа... rn rnХамгийн таалагддаггүй, Монголд амьдарч чадахгүй гэж боддог болсон шалтгаан маань бол хэтэрхий, бүгдээрээ шударга бус "хүмүүс" улам бүр болоод, тэрийгээ олж харахгүй, тэмцэхгүй бүүр өчүүхэн жижиг ашиг горьдоод шударга бусыг дэмжиж өөгшүүлж харагддаг... Ковид, тэгээд энэ жилийн сонгуулиар бүүр арай л дэндүү мэдэрсэн... rnЭргэн тойронд өдөр тутамд хуурна, хумсална... rnХараад стре...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2024-09-29 - Номын тэмдэглэл / Өчигдөр уулзъя (Бүрлээчийн монолог)
Бичсэн:
xvv
Зохиолч Г. Аюурзана гуайн Зохиолуудад сүүлийн үед нэлээн дурлаад байгаа. rn"Сүнсний томъёо" бас их гоё байсан. Харин хэд хоногийн өмнө "Өчигдөр уулзъя (Бүрлээчийн монолог)" номыг эхлээд ёстой өөрийн эрхгүй нэг амьсгаагаар шөнө суугаад уншаад дуусгав. Ойрд ингэж ном уншаагүй байх... rnҮнэхээр судалгаатай, хүнд юм бодогдолдуулахаар гоё зохиолч юм аа... rnЕрөнхийдөө романууд нь жижиг зүйлээр хоорондоо холбоотой. rn...Толгойг нь тасалж устгаад, бусдын бичиж тархи угаасан зохиомол түүхийг бодит өнцгөөс, амьдрал талаас нь харуулсан гэх мэт... rnХүн бүр уншиж нэгийг бодоосой гэж бодогдож уншлаа. Угаа...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2024-09-22 - Номын тэмдэглэл (Ад үзэгдэх зориг)
Бичсэн:
xvv
Битгий унш гэсэн мэт дүгнээд биччихсэн ч гэсэн эхний 1/3-ийг бол хүмүүст сайн уншуулаад ойлгуулчихмаар л санагддаг. Уг нь хэрэгжүүлж чадвал үнэхээр амьдралдаа ахиц гаргах боломжтой... Гэхдээ буруу ойлгож буруу явбал бас алдаж ч мэдэх л байх... rn rnНэг лаг мундаг хүн шиг дүгнээд, шүүмжлээд байдаг ч тийм ч мундаг хүн биш байх. Гэхдээ авах юм бол байж магадгүй... Бас буруу зөрүү бурсан байвал засч залруулах зүйл байвал хэлээд өгвөл сонсоно rn rnАд үзэгдэх зориг номыг хэд хэдэн удаа эхлүүлж хүмүүст ч бэлэглэж байсан. Дараагийн удаад хүнд ном өгөхдөө заавал өөрөө дуустал нь уншсан номоо л өгч байя гэ...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2024-08-17 - Хулан хонгор /Дууны үг/
Бичсэн:
xvv
Ая. Г.Дарамзагд rnҮг. МУУГЗ Д.Цэдэв rn rnНарны цацраг шингээсэн талд нь хө rnНамайг явгалж хая аа нь үгүй rnНайман ганзага хаялан хатирах rnНасны итгэл хулан хонгор минь rn rnХангал насанд жигүүр нэмж өгсөн хүчтэй rnХараа бодлыг минь сунгаж өгсөн ачтай rn rnДэнжийн горхи буцалмаар халуунд нь rnДэлэн дээрээ хөлөргөө нь үгүй rnМяндсан жолоог сунган хатирах rnМянганы манлай хулан хонгор минь rn rnУргах насанд жигүүр нэмж өгсөн хүчтэй rnУхаан санаагий минь задлаж өгсөн ачтай rn rnЭлбэг булаг харзалмаар жаварт нь rnЭмээл дээрээ жиндүүлээ нь үгүй rnТүрүү салхийг орхин хатирах rnТүмний манлай хулан хонгор минь...
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2024-01-21 - Дэлгэр мөрөн /Дууны үг/
Бичсэн:
xvv
Дэлгэр мөрний хөвөөндөө rnДээдийнхээ жаргалаар төрлөө би (хувилбар: Дэгдээхэй насаа үдлээ дээ) rnДэнжийн цагаан өргөөнд rnДэгж дэрвэж өслөө дөө rn rnЭнэ л мөрний хөвөөнд rnЭэжийн өврөөс гарлаа даа rnЭцэшгүй холын хүслээрээ rnЭрдмийн аянд мордлоо доо rn rnМөрөөдөөд үлдсэн ээжий минь rnМөнгөн хэлхээ унагалаа даа rnМөдхөн эргээд ирнэ ээ гээд rnМөрөнгийнхөө чулуунаас авлаа даа rn rnХалгих мөрний хөвөөндөө rnХараацай насаа үдлээ би rnХайрын совин гэрэлтүүлсээр rnХангал насаа үдлээ дээ rn rn rnrn rnrnrn rnКараокэ:rn rn rnrn...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2024-01-14 - Уг нь бол амархан л даа...
Бичсэн:
xvv
rn rn"Юм хийж байгаа засгийн газар, ЕС шүү гэнэ үү?" юм хийнэ гэж одоогийн байдлыг хэлэхгүй ээ манайхаан. rn rnУг нь зэс нь байж байна. Өөрсдөө үйлдвэр, тоног төхөөрөмжөө хийж чадахгүй юм гэхэд Алибаба дээрээс бэлэн худалдаж аваад зэс утас хийж татаад, нүүрс нь байж байна 2, 3 жижиг, дунд дулааны станц нэмээд барихад л олон тусдаа янданд дутуу шатаж байгаа нүүрс, түлш 2-3 том янданд бүрэн шатаж хэмнэгдээд утаа нь шүүгдээд л шийдэгдчих л асуудал л даа. Дээр нь эрчим хүчний хараат байдлаас ч гарчихна. Зүгээр л хийж байгаа бол биш шүү, үнэхээр хийж чадахгүй, толгой тархи нь хүрэхгүй, өлөн ховд...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2024-01-14 - Улсын талаарх бодрол...
Бичсэн:
xvv
rn rnӨчигдөр нэг сэнпай ахтайгаа жоохон ярьж суухад баахан боловсрол мэдлэггүй, бүдүүлэг нөхдүүд танил талаараа, нутгаараа нэгнийгээ татаад оруулчихсан хотын захиргаа нь гэхэд л тийм сүлжээний шалгаруулалтгүй шахаагаар орсон, 5 үг солиод үзэхэд л зүгээр хоосон хүмүүс л байхад, мэдлэгтэй залуучууд олноороо баг болоод л орохгүй бол хэцүү гэж яриад, би ч бас УИХ-ын гишүүний тэрний, тэрний тэрний хүн тэрний танил гэсэн эмнэлэг, анагаахын томилгоонуудыг нүдээрээ хараад чихээрээ сонсоод тэрнээсээ болж бараг сэтгэл гутралд орох дөхөөд энд ирээд байгаагаа хуучилж суухад Монголд буцаж очиж байж байгаад ...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-10-28 - Хувь төөрөг, тавилан... (хувийн)
Бичсэн:
xvv
rnrnrnrnrnrnБодогдоод бичмээр санагдаад болдоггүй ээ Урт болохоор бас тэр бүр хүн уншихгүй л байх л даа. Гэхдээ яахав ер нь бол сэдэв нь бүтэлгүй хайр, сүсэг бишрэл, сүнс сүлд, итгэл үнэмшил маягийн юмнууд холилдсон, өөртөө бол чухал сэдэв rn rnrnrnrnЕр нь "зурсан зураг төөрөг" гэж бодох тусам байдаг юм шиг санагдаад байгаа юм. Тэрний талаар. rn rnrnrnrnЮуны өмнө ах, дүү хамаатан саднууд, найзууддаа нэг юм захимаар байна. Хүүхдүүдээ заавал Англи хэлтэй болгоорой. Дээр нь өөр бас явмаар газар, үзмээр хэл байгаа бол дэмжээд үзүүлээрэй. Сургаарай. Би бол Герман, Япон хэлний аль нэгийг с...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-10-14 - Атомын цахилгаан станц бол ашиггүй, боломжгүйг мэддэггүй, зөвхөн өнгөн хардаг
Бичсэн:
xvv
rnrnrnrnrnrnУран, ашигт малтмал, мөнгөтэй болгоно, жаргаана гэсэн шинжлэх ухаан, эдийн засаг ийм тийм гэх тоо баримт, "мундаг" юм шиг бичсэн нийтлэлүүд хөврөх. rnШинжлэх ухааны нэр барих ч даанч худал.rnrnДоор нь атомын цахилгаан станцтай болох хэрэгтэй гэх мэт сэтгэгдлүүд... rn rnrnrnrnҮнэн хэрэгтээ тархан суурьшсан 3 сая хүнд АЦС огт хэрэггүй, ашиггүй зүйл бөгөөд боломжгүй зүйл юм. rn rnrnrnrn1. Усаар хөргөдөг ба Монголд тэр нь хомс, ер нь бараг барих ч боломжгүй.rnrn2. Удирдах боломжгүй, илүүдэл энерги үйлдвэрлээд зохицуулах боломж байхгүй, зогсоох, удаашруулах боломж маш хомс цөмийн гинжин ур...
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-10-14 - Уул уурхайн хөрөнгө оруулалт...
Бичсэн:
xvv
Оюу Толгойн талаар, хөрөнгө оруулалт хэрэгтэй гэх мэтээр, магтсан нийтлэл, сэтгэгдэл, шог зураг зэрэг ойрын үед гэнэт ихээр нэмэгдэв. rnХөрөнгө оруулна гэдэг гоё нэр өгөөд хийж байгаа үйлдэл нь "тэдэнд" боломж байгаа болохоор ашиг олохын тулд л хийж байгаа зүйл болохоос Монголын сайн сайхныг бодоод сайн дурын сайн үйлс (volunteer) хийгээд байгаа юм биш л дээ. rn rnТиймээс магтаад, уянгалаад, тэрийг хүмүүст ойлгуулах гээд өмөөрөөд байх зүйл биш.rnrn Зөвхөн өөрсдийн ашгийг харсан гэрээ,rn гүний усыг ихээр хэрэглэн байгаль орчныг огтоос бодохгүйгээр явуулж буй олборлолт,rn бусад үүрэг хариуцлагаа ол...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-07-15 - Гадаадад байгаа хүмүүст харагдах Монгол ямар бол?
Бичсэн:
xvv
Facebook дээр байгаа мэдээллээс бид ихэнх нь Монголыг харах гэж оролддог. Улс төр, уур амьсгал, хүмүүсийн бодол гэх мэт. rnГэхдээ миний бодлоор бол олонхын бодол санаа, уур амьсгалыг мэдрэх ямар ч боломжгүй. Магадгүй 10%, үсрээд л 20%-ийнх нь л бодол санааг, гэхдээ зөвхөн нэг тийш туульширсан байдлаар голцуу харах боломжтой байдаг юм шиг. rn rnЯг амьдрал дээр бол сонгуульд сайн хүмүүс сонгогдоод, улс орныг өөрчилнө ч гэдэг юмуу, эсвэл хувьсгал хийгээд мундаг хүмүүс гарч ирээд хөгжүүлчихнэ гэдэг бол итгэхэд их хэцүү зүйл байх. rn rnГэхдээ энэ хэвээрээ бол яавч сайнгүй... Тэр Хүүкийн (яджийхад миний ...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-07-09 - Өдрийн тэмдэглэл
Бичсэн:
xvv
Аав маань өнгөрөөд удаагүй байгаа юм. Хүн хүний хувьд амьдралын үнэ цэн, орон зай гээд бас өөр ч юм шиг... rnӨөрийгөө ер нь нэлээн хатуу сэтгэлтэй, баргийн юм тоохгүй маанагдуу нөхөр гэж бодож явдаг юм. rnТэгээд ч амьдралын жам, ойлгоно гээд л. Тэгсэн яг цаг дээрээ тулсан чинь шал өөр байдаг юм байна өө. rnСанамсаргүй явж байгаад караокенд аавын тухайн дуу сонссон чинь аяндаа нулимс бүүр урсаад байдаг... rnХүн гэж, хүний сэтгэл гэж бас л сонин бүтэцтэй амьтан юм даа гэж бодогдох... rn rnТэгээд л харамсах ч юм шиг их олон мэдрэмж давхцаад л... rn rnГадаадад хол байгаа болохоор бас очиж чадаагүй очъё ч ...
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-01-05 - Бодол, итгэл үнэмшил чухал
Бичсэн:
xvv
Физикийн ухааны хувьд бидний амьдарч байгаа ертөнц бидний боддог шиг тийм ч материаллаг бус буюу хүний бодол санаа бодит ертөнцөд бас шууд нөлөөлж байдаг ба тэрний илрэл нь шууд атом, электрон, гэрлийн бөөмд шууд нөлөөлөөд ажиглахаар л өөрчлөгдөөд байдаг. rnБүүр бид Матрикс кино шиг субектив ертөнцөд ч амьдарч байж мэдэх юм... rn rnБас нэг сонирхолтой төсөөлөл нь одоо яригдаж эхлээд буй Метаверс ирээдүйд хөгжөөд бид тархиндаа Матриксынх шиг зүйл залгаад метаверс ертөнц рүү орохдоо бодит амьдралаа мартаад ордог болвол? Түүн шиг бид хаа нэг бодит ертөнцөд амьдраад энэ ертөнц маань метаверс шиг тогл...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-01-05 - Байж болохгүй буруу хандлага
Бичсэн:
xvv
Энгийн иргэдийг хүмүүсийг ч юмуу, аль нэг албан газрыг ч юмуу тийм нэг нэгжийг буруутгадаг хандлага бол хамгийн буруу юм л даа. Монголчууд хөгжөөгүй муу буруу ч юмуу, иргэд өөрсдөө боловсролтой, соёлтой байх ёстой ч гэх юмуу тийм хандлага гаргахаа нийтээрээ болих хэрэгтэй юм. rn rnУлс орныг удирдах эрх мэдэл гэдэг бол маш том зүйл. Ард түмнээс ч том зүйл юм л даа. Компани дампуурлаа гэхэд ажилчдыг буруутгах нь утгагүй. Ажиллуулж, удирдаж, авч явж чадаагүй удирдлагуудын л буруу байдагтай л адил зүйл. rn rnГол нь зохицуулалтууд нь л дандаа дээрээсээ буруу хийгдэж байгаа юм л даа. Жишээ нь эмнэлгийн ...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-01-03 - "Шилдэг" хамгийн муу менежмент
Бичсэн:
xvv
Аль дээрээс бичих юмсан гээд бодоод явсан сэдвээр сайхан сууж байгаад ганц бичээдэхье. rn rnrn rnОны шилдэг, байгууллагын шилдэг, шилдэг сурагч бла бла. Энэ бол хамгийн муу менежмент, муу маркетинг гэж боддог. Мэдээж энэ ганц Монголд байдаг зүйл ч биш л дээ. Гэхдээ манайд хэтэрхий түгээмэл байдаг. rnБайгууллага, компани, сургуулийн сурагчдыг энэ нь сайн ажилласан гээд дэмжиж улам сайн ажиллуулж, түүнд хүрээгүй хүмүүсийг хүрэхийн төлөө хичээлгэнэ гэсэн зорилгоор уралдуулдаг, идэвхжүүлнэ гэж тоцоолсон бодлого байдаг байх. Гэсэн ч яг үнэн хэрэгтээ энэ бол эсрэгээр хэрэгждэг маш хортой үр дагавартай ...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-01-03 - Өөртөө итгэх итгэлийн талаар философичдын зарим сургаалиас таалагдсанаасаа...
Бичсэн:
xvv
Ихэнх "ухаантай" логиктой сэтгэдэг хүн өөртөө итгэх итгэлийг ямар нэгэн зүйл дээр тулгуурлаж олдог гэнэ. "Японд бас Өөртөө итгэх итгэл хичээл зүтгэлээс төрдөг" гээд үг байдаг. Мэдээж чадаж байгаа зүйлс, мэдэж байгаа юмандаа тулгуурлан итгэх нь зүйн хэрэг ба хүний тархи ч тэгж ажилладаг. rn rnГэвч энэ нь эсрэгээр тухайн итгэлийг төрүүлэх ямар нэгэн зүйлийг олж харж, өөртөө баталж чадахгүй бол, итгэлгүй болгодог юм байна. Өөрөө мундаг, илүү чадвартай мөртлөө тэрийгээ мэдэхгүй байх тохиолдлууд байдаг, харин тэнэгүүд бол огт чадахгүй, мэдэхгүй батлах зүйлгүй ч шууд итгэлтэй байдаг тохиолдол бас байд...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-01-03 - Цаг хугацаа (амьдралд шууд хэрэгтэй философи)
Бичсэн:
xvv
Бид цаг хугацааг өнгөрснөөс ирээдүй рүү чиглэдэг гэж боддог. Гэтэл цаг хугацааг ирээдүйгээс өнгөрсөн рүү чиглэлтэй гэж бас харж болдог байх нь ээ. rnЖишээ нь өнгөрсөнд байсан сонголт минь муу байснаас ирээдүй минь муу болно гэж бодох. Тэгэхэд л би их сургуульд орсон бол, тэгэхэд ээж аав маань зөвлөсөн бол зэргээр харамсах тохиолдлууд байдаг. rn rnЭнэ өнгөрснөөс ирээдүйгээ бий болгож тэр чиглэлд харахаа өөрчилбөл бас сэтгэлгээний нэг том давуу тал гардаг гэнэ. rn rnЖишээлбэл өнөөгийн байдалдаа амжилтанд хүрсэн хүмүүсийн хувьд бол өнгөрсөнд болсон зүйлс, сонголт, өнгөрсний өөрөө тэр бүхнийг давж, тэр...
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-01-03 - Ухаж, зөв ойлгож мэдэх ёстой
Бичсэн:
xvv
Нууц товчооны эхэн хэсэгт Тэмүүжин өсвөр насандаа ахыгаа харваж алсан тухай гардаг. Үүнийг янз бүрээр тайлбарлах хүмүүс бий. Хүндлэлгүй, ахыгаа алсан алуурчин г.м. rn rnМиний хувьд бол энэ нь шударга бус бол ах дүүг ч бай бүү өрөвд, бүү эвлэр гэсэн сургааль гэж бодож хүлээж авдаг. rn rnӨөрсдөө авлига авдаг, хулгай хийдэг хүмүүс Төр засгаа хүндэл гэх, МАН-ыг магтах... rn rnЯг ийм үед найз ч бай, хамаатан ч бай Эзэн Чингисийн биеэр өгүүлж бичиж үлдээсэн сургаалийг дагаж бодож явах хэрэгтэй буй заа гэж бодном. rn rnМонголын нууц товчоог би бүтэн уншиж дуусгаж байгаагүй ч дахин дахин уншиж сонсоход тэр чи...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-01-03 - Сонгосон хүний буруу биш!!!
Бичсэн:
xvv
Сонгогчид өөрсдөө сонгосон гэдэг дээр үгэн дээр санал хэлэхэд Бид сонгосон гээд байдаг ер нь бол сонгоогүй л дээ. rn rnСонгуулийн тогтолцоондоо асуудал нь байдаг хуулиа өөрчлөх ёстой гэдэг. Гэтэл хулгайчид нь өөртөө ашиггүй тийм хууль солилоо ч сайжруулахгүй. rn rnЗа тэгээд сонгосон байсан ч итгээд найдаад сонгосон хүмүүсийн буруу бол биш. Залилж хуурсан хүмүүсийн буруу. rn rnБи хийнэ сайжруулна гээд хулгай луйвар хийгээд явж байгаа хүмүүсийг сонгосон болохоор улс орныхоо эсрэг гэмт хэрэг хийх нь зөв гэж өмөөрөх хандлага болж харагддаг тул маш буруу. Сонгосон иргэдийг буруутгах биш төрийн гэмт хэрэ...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-01-03 - Улс төр, жагсаалтай холбоотой үзэл бодол
Бичсэн:
xvv
Ер нь бол чадахгүй бол огцруулах л хэрэгтэй л дээ. Чаддаг нь гарч иртэл огцруулах хэрэгтэй. Харин чадна гэж гараад чадахгүй бол нэхэж шалгаж бүгдэд нь хариуцлага тооцох, үе удмаар нь, хамаатан төрлөөр нь шалгах шийтгэх хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд төр, шүүх, цагдаа, гаалийн өндөр албан тушаалд байсан бүх хүмүүсийг. Тэгээд 1939 онтой харьцуулах бол утгагүй. Угаасаа хэлмэгдүүлэлт гэхсээд байх ч хүн байхгүй, бүгд но-той. Ийм их хулгайг хараад дотор нь нүдэн байлай чихэн дүлий явсан бол... Бас бүгд дээр үе шиг биш мөнгө төгрөг тоо бүртгэлээр илрэх боломжтой цаг үе юун 1939 оны хэлмэгдүүлэлт вэ тэс ө...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-01-03 - Өмч хувьчлал бол боловсон дээрэм, тонуул
Бичсэн:
xvv
Төрийн өмчийг цөөлөх, төрийн өмч байгаагаас хулгай байна гэсэн үзэл, хандлага бүр хэтэрхий их байх юм. Үүнтэй огт санал нийлдэггүй. Жишээ нь төрийн өмчийн эмнэлэг, сургууль цэцэрлэг байхгүй бол юу болох уу? Цөөлбөл юу болох уу? rnТэр эмнэлэг, сургууль, цэцрлэгээс ч аймшигтай хулгайлж л байгаа шүү дээ. rnГар дүрэх боломжгүй болтол нь хяналттай болгож, дүрсэн тохиолдолд бүх насаар нь хорих ч хүртэл өндөр шийтгэлтэй болгон, гэр бүлийнх нь хөрөнгийг бүрэн хураадаг хуультай байхад л болох асуудал шүү дээ. Ядаж л ойр тойрныхон нь хянаж эсэргүүцэж болиулж магадгүй. rnЯмар хэлбэрийн өмч байсан ч ад...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-01-03 - Уг нь гаргалгаа нь маш энгийн...
Бичсэн:
xvv
Хэдэн жижиг дунд ДЦС бариад Монголдоо үйлдвэрлэсэн зэсээрээ шугам татчихвал шууд утаагүй ч болно, хамааралгүй ч болно. rn rnТэрнийг дагаад ханиад томуу өвчлөл багасна, эм тарианы импорт буурна, эмнэлэг эрүүл мэндийн салбарын ачаалал... Гээд л гинжин хэлхээгээр явах байх даа... rn rnУг нь бол 1-2 жилийн дотор л хийчихэж бараг болохоор ажил л даа... rn rnБодвол Оросууд саад болоод байдаг юм болов уу даа, эсвэл Женко ч юмуу 😅 rn rn...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-01-03 - Хэл ба мэдээлэл
Бичсэн:
xvv
Гадаад хэлтэй хүмүүст бол яаж ч бодсон сонголт мэдээлэл, дэлхий дээр амьдрах боломж нь хамаагүй их л юм байна л даа. rnМонголчуудын хувьд Монгол бичгээ алдсанаар хуучин өөрсдийн мэдээллээ ч уншиж авч чадахгүй, орчин цагийн Монгол хэлээр бусадтай харьцуулахад чанартай мэдээлэл бага, тэрэнд мэдээж хүн амын тоо ч нөлөөлж байна. rn rnТэгэхээр хүүхдүүдээ дор хаяж 2 гадаад хэл тултал нь үзүүлэх л хэрэгтэй юм байна, Монгол бичгээ тултал сайн үзүүлэх, хэрэглээнд оруулах хэрэгтэй юм байна гэж ойлгож эхэлж байгаа. rn rnЯдаж Англи хэлтэй байхад бол автомат орчуулгууд ашиглахад бас харьцангуй их мэдээлэл уг нь...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-01-03 - Суурь ухаан...
Бичсэн:
xvv
Монгол хэлэнд нэг бодлын хэт халиулж буруу нэрлэсэн зүйлс их юм шиг ээ. rn rnЖишээлбэл философи гэдгийг гүн ухаан гэж нэрлэснээр хүмүүсийг ойртуулахгүй хол байх зүйл болгосон мэт санагдана. Угтаа бол хүн бүр уншиж, сонсож, ярилцаж ойлгож мэдэж, мэдэрч байх ёстой ухаан байх. Бас философийг шинжлэх ухаан гэчихээр орчин цагт бол буруу мэт. Тэртээ тэргүй хангалттай шинжлэгдээд ирчихсэн үр дүн. Шинжлээд байх бараг шаардлагагүй мэдлэг ухаан болж дээ... Зүгээр суурь ухаан маягаар нэрлэж уншиж судалж ойлгох ёстой зүйл байж дээ л гэж бодох... Жоохон философичдын үзэл, сургааль энэ тэр видео үзсэн чинь зү...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-01-03 - Таагүй байдлын үндэс...
Бичсэн:
xvv
За тэгээд нүүрс л гэнэ, төрөх л гэнэ, эмнэлэг л гэнэ... Тойроод хадуураад, элдэв сенсаци гаргана, дагаж намирцгаана, сэвнэ... rn rnГэтэл бүгдийнх нь л уг үндэс нь төрөөс хулгай хийж байгаа, авлига авч зөвийг буруу болгож нурааж байгаа, нийгмийн боловсрол, эрүүл мэндийн мэдлэг өгөх ёстой нь өгөхгүй, менежмент муу байгаагийн үндэс нь ч бас сандал суудлын наймаа, элдэв хулгай нөгөө л сонгуулийн буруу тогтолцоо, шударга бус байдал гэмт хэрэгтнүүдээ зайлуулж чадахгүй байгаагийн маань л үр дүн. Даанч тэгээд эмч нар нь өмөөрч нөгөө хэсэг нь яллахаар дайрч 2 тал болж үзэж тараад л... Уг нь энэ их энерги...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2023-01-01 - Миний 2022-2023
Бичсэн:
xvv
Уг нь урд жилүүдэд нэлээн хэдэн жил иймэрхүү байдлаар (https://xvv.coo.mn/115848/minii-2018-2019.html) жилээ дүгнэж, дараа жилээ төсөөлж, төлөвлөж бичдэг байсан санагдах юм. Үүнээс өөрийг ирээд олсонгүй. Бодвол ФБ дээр бичээд олдохгүй болсон юм болов уу даа... Эсвэл хаа нэгтээ хадгалсан байж байж ч мэдэх л юм... rn rn2022 rnЕр нь л их дээш дооштой, ер бусын сайхан жил болж өнгөрсөн. Бас нэг бүсгүйтэй хэсэг үерхээд бас амьдралын нэгээхэн хамгийн сайхан мөч, сайхан үе байсан... Удалгүй дууссан ч гэлээ ямар ч байсан зүгээр холоос аз жаргал хүсээд, хааяа бас жоохон хажуугаар нь санаж явсаар он дуусаж...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-11-15 - Мөөрөн захтай дээл /Дууны үг/
Бичсэн:
xvv
Үг: Д. Алтангэрэл rnАя: Г. Эрдэнэчулуун rn rnЖигүүн дээл нь дотортой чиг ээ rnЖиндүү салхинд нэмэргүй дээ хө rnЖурмын амраг хажууд чиг ээ rnЗулын гэрэлд нүгэлгүй дээ хө rn rnЦувцаа дээл нь нимгэн чиг ээ rnЗундаа өмсөх аргагүй дээ хө rnЗуурдын амраг алсад чиг ээ rnЗүүдэнд ирэх нь ховорхондоо хө rn rnХээтэй торго нь энтэй чиг ээ rnХэрийн урчууд эсгэхгүй дээ хө rnХэтийн зовлон магад чиг ээ rnХэлээд ирэх нь үгүй шүү дээ хө rn rnМөөрөн захтай дээлийгээ rnШүтэн байж л өмслөө дөө хө rnМөнхөд бусын орчлон чиг ээ rnШүншиг бодож л явъя юу даа хө rn rn rn...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-11-15 - Ардын дуу "Жийжүү хот" /дууны үг, домог/
Бичсэн:
xvv
Алаг морь ч гэж нэрлэх тохиолдол байдаг бололтой.rnҮрээ морийгоо уная аа л гэсэн чинь ээ хө rnҮргэж бусгаад горигүй л байна аа хө rnҮеийн жаахан Дэнсмаа чамдаа очъё оо л гэсэн чинь ээ хө rnӨөрийн амраг Хандмаа минь үглэж загнаад горигүй дээ хө rn rnҮрээ морь чинь үргэж бусгаад байвал даа хө rnӨвөр хошуундаа зарчихгүй юу түүнийгээ хө rnӨөрийн амраг Хандмаа чинь үглэж загнаад байвал даа хө rnҮнэн учраа хэлж байгаа гуйчихгүй юу түүнийгээ хө rn rnХар морийгоо уная аа л гэсэн чинь дээ хө rnХалгиж бусгаад горигүй л байна аа хө rnХайртай явсан Дэнсмаа чамдаа л очъё оо л гэсэн чинь дээ хө rnХанилж суусан Хандмаа м...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-11-15 - Орчлонд би азтай төржээ /Дууны үг/
Бичсэн:
xvv
Үг: Д. Пүрэвдорж rnАя: Г. Дарамзагд rn rnЦэнхэр талын мандал дээр rnАлтан нарыг өргөх гэж rnЦэлмэг тэнгэрийн магнай доор rnАхан дүүсээр жаргах гэж rn Орчлонд чи азтай төржээ rn Орчлонд би азтай төржээ rn Орчлонд бид азтай төржээ rnАмар сайхан заяатай rnАрдын буяныг нэмэх гэж rnАлаг хорвоод нэгнийгээ rnАчилан хайрлаж явах гэж rn Орчлонд чи азтай төржээ rn &...
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-10-29 - Нууцхан сэтгэл (Нугасны дэгдээхэй) (В.Оросоо) /Дууны үг/
Бичсэн:
xvv
Үг: Д.Дугарсүрэн rnАя: Д.Мяасүрэн rn rnНугасны дэгдээхэй олуулаа байлаа rnНуугдаж ниссээр нутаг буцлаа rnНутгийн чамдаа хайртай байлаа би rnНууцхан бодсоор хадамд гаргалаа rn rnАнгирын дэгдээхэй арвуулаа байлаа rnАлслаж ниссээр нутаг буцлаа rnАмраг чамдаа хайртай байлаа би rnАндуу бодсоор хадамд гаргалаа rn rnТогорууны дэгдээхэй тоогоороо байлаа rnТоглож ниссээр нутаг буцлаа rnТоромгор чамдаа хайртай байлаа би rnТоомсоргүй явсаар хадамд гаргалаа rn rnГалууны дэгдээхэй хориулаа байлаа rnГанганаж ниссээр нутаг буцлаа rnГанцхан чамдаа хайртай байлаа rnГайгүй ч биз гэсээр хадамд гаргалаа rn rnНугасны дэгдээхэй олуулаа б...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-10-29 - Халагдах цэргийн вальс /Дууны үг/
Бичсэн:
xvv
Настай ээждээ яарах тусмаа rnНартай дэлхийгээ улам хайрлаад rnОдоо ингээд халагдана гэхээс rnОройн тоондоо жагсаад л баймаар rn rnХийморьтой тугандаа адислах өглөө rnХэзээ мөдгүй ойртсоор л байна даа rn rnБуянтай аавдаа яарах тусмаа rnБуурал дэлхийгээ улам хайрлаад rnГэр гэр лүүгээ мордоно гэхээс rnГэгэлгэн сэтгэл минь хуарандаа хоргодоод rn rnХийморьтой тугандаа адислах өглөө rnХэзээ мөдгүй ойртсоор л байна даа rn rnСайхан чамруугаа яарах тусмаа rnСартай дэлхийгээ улам хайрлаад rnЦэл залуухан насныхаа дурсамж rnЦэргийнхээ андуудтай зургаа татуулаад rn rnХийморьтой тугандаа адислах өглөө rnХэзээ мөдгүй ойртсоор л б...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-10-10 - Түгжрэл 1-р хэсэг...
Бичсэн:
xvv
Бичвэл ч их юм байна даа... Энэ түгжрэлийг гол зохион байгуулж үүсгэж байгаа хүмүүс нь Тээврийн цагдаагийн албаныхан гэж харагддаг даа. Энд тэнд урсгалыг сайжруулж хурдасгаж байна гээд эргүүлэхгүй болгож хааж зам дээрх машины тоо, хугацааг нэмэх юм хийнэ. Эргэж ороод зогсох байсан машин 30-40 мин явж буцаж эргэж орох гэсээр олон машиныг хаана. Туслах замаас орж ирээд Нийтийн тээврийн эгнээ рүү ороод эгнээ байраа камерын наана сольтол оо тухайн эгнээг хэдэн минутаар ч хааж зогсож болно, харин тэр эгнээнд бусдад саад болохгүй яваад камерт бичигдвэл торгуулж шийтгүүлнэ, тиймээс тасархай шугамтай ...
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-08-07 - Биед ажиглагдах нойр дутуугийн дөрвөн шинж тэмдэг [Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар]
Бичсэн:
xvv
Шууд хүүхдэд хамааралгүй ерөнхий эрүүл мэндийн мэдээлэл боловч, доорх видеог үзээд сонирхолтой мэдээд авахад их хэрэгтэй мэдээлэл санагдлаа. Тоймлон ойлгосноосоо орчуулж бичье. rn rnСтанфордын их сургуулиас хийсэн судалгаагаар нойрны дутагдал нь өр нэмэгдэж хураагдаж буй мэт хураагддаг гэнэ. rnИнгэснээр хүнд ядарсан, идэвхгүй, сульдсан, сэтгэл санаа тавгүй байх байнга залхуу хүрэх зэрэг шинжүүд байнга мэдрэгддэг юм байна. rnЖишээлбэл өмнөх өдөр нь нойр муутай явсан гээд маргааш нь сайн унтаад амрахад хүн амарч чаддаг бол харин 2 долоо хоног орчим нойр муутай явчихаад ганц өдөр сайн унтаж амарснаар...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-06-12 - Гэрлэлт, зөв хүн, буруу хүн, хүссэн хүн, хүсээгүй хүн...
Бичсэн:
xvv
Өнгөрсөн Баасан гарагт гарч хамт байх дуртай хүмүүстэйгээ ууж суув. Хөөрөөд нэлээн уултаа хэтрүүлж 🥴 маргааш нь толгой өвдөөд дахин уухгүй дээрээ тавив 🤢😅 Гэхдээ уухаа тохируулаад илүү олон гарч хүмүүстэй суух ярилцах тал дээр анхаарах хэрэгтэй юм байна гэж бодож байна.rnrn Алкоголь хэтрүүлэхгүйгээр гарч хүмүүстэй уулзаж, суух, илүү амьд харилцаа үүсгэх нь илүү сонин зүйлсийг мэдэх боломж олгодог юм байна... rnrnОгт санаанд орохооргүй зүйлсийг, ууж суугаагүй бол бас хэзээ ч сонсож чадахгүй зүйлсийг сонсов... Бас тодорхой хэмжээнд шулуухан асууж сурах, нээлттэй байх гэдэг чухал юм байна гэж бас н...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-06-12 - Халхын сайхан хүүхнүүд /Дууны үг/
Бичсэн:
xvv
Олноо баясаах царай сайхантай rnОрноо бадраах цаанаа увдистай rnАй хө халхын сайхан хүүхнүүд rnАй хө харах нүдэнд дулаахан байна аа хө rn rnХаниа түших заяа тавилантай rnХайраар жаргаах санаа буянтай rnАй хө халхын сайхан хүүхнүүд rnАй хө харах нүдэнд дулаахан байна аа хө rn rnТөрдөө нэмэх бүтээл арвинтай rnҮрдээ хэлэх сургаал ариунтай rnАй хө халхын сайхан хүүхнүүд rnАй хө харах нүдэнд дулаахан байна аа хө rn rnДуугаа түрэх уяхан хоолойтой rnЦуугаа өргөх уран алдартай rnАй хө халхын сайхан хүүхнүүд rnАй хө харах нүдэнд дулаахан байна аа хө rn rnАй хө халхын сайхан хүүхнүүд rnАй хө харах нүдэнд дулаахан байна аа х...
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-05-11 - Ганга нуур /Дууны үг/
Бичсэн:
xvv
Ганга нуурын цэлийх ус нь хө rnЭхийн сүү шиг цагаан юм rnГанга нуурын мэлмэрэх ус нь хө rnЭхийн сүү шиг бүлээн юмrnГанга нуураас ниссэн хун rnНамартаа заавал цугладаг rnГанга нуураас явсан хүн rnНасандаа заавал эргэдэг юмrnХоёр сайхан ундаргатай rnЭхийн сүү нь дундрахгүй rnХорин нэгэн булагтай rnЭнэ нуур ширгэхгүй ээrnГанга нуураас ниссэн хун rnНамартаа заавал цугладаг rnГанга нуураас явсан хүн rnНасандаа заавал эргэдэг юмrnГанга нуур байгаа болохоор оо rnХун цэнгийн дуу нь тасрахгүй rnГанга нуур байгаа цагт аа rnМиний эх орон хэзээд мөнх юмrnГанга нуураас ниссэн хун rnНамартаа заавал цугладаг rnГанга нуураас ...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-05-11 - Оюу нанаа /Ардын дууны үг/
Бичсэн:
xvv
Үзэмчин ардын дуу Оюу нанаа rn rnЖалганд ургаадахсан заншлай хуар аа хө rnЖаврынхаа аясаар ганхаад байна аа хө rnЖаалхан төрөөдөхсөн Оюу нанаа нь хө rnЗамын голоор, жалгын сугаар ёгшуулаад гарав аа хө rn rnХаданд ургаадахсан халгай хуар аа хө rnХаврынхаа салхинд ганхаад байна аа хө rnХөөрхөн төрөөдөхсөн Оюу нанаа нь хө rnХөндийг өгсөөд, хөтлийг даваад ёгшуулаад гарав аа хө rn rnУуланд аа ургаадахсан булрай хуар аа хө rnУрьхан салхинд ганхаад байна аа хө rnУяхан төрөөдөхсөн Оюу нанаа нь хө rnУулын сугаар, усны захаар ёгшуулаад гарав аа хө rn rn rnДуучин Осгонбаяр дуулснаар: rn rn rn rnЖич: Үгийг сонсголоороо би...
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-05-11 - Хүүхэн Нанаа /Ардын дуу/
Бичсэн:
xvv
Манхны тоосыг татуулаад байдаг нь хө rnМагнай халзангийн минь дөрвөн туурай хө rnМануусын сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө rnМанай Нанаагийн минь хоёр нүдээ хө rn rnХөндийн тоосыг татуулаад байдаг нь хө rnХүрэн халзангийн минь дөрвөн туурай хө rnХүмүүсийн сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө rnХүүхэн Нанаагийн минь хоёр нүдээ хө rnrn Талын тоосыг татуулаад байдаг нь хө rnТарган зээрдийн минь дөрвөн туурай хө rnТануусын сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө rnТанхил Нанаагийн минь хоёр хүдээ хө rn rn rnДуучин Ц.Туяацэцэг дуулснаар: rn rn rnДуучин У.Тунгалаг /МУСТА/ дуулснаар: rn rn rnДуучин Содцэцэн дуулснаар: rn rn...
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-05-08 - 主婦・主夫
Бичсэн:
xvv
Зарим нэг гоё уран бүтээлээс ертөнцийг үзэх үзэл, харах өнцөг тодорхой хэдэн хэмээр өөрчлөгдөх тохиолдол байдаг. rnМонгол уран бүтээл, зохиолоос тэр бүр олж харж чаддаггүй болохоор сүүлийн үед сонирхохоо бүүр больсон. rnХарин хааяа Япон анимэнаас тиймэрхүү зүйл олж хардаг, авдаг хэвээр... rn rnАа бас сүүлийн хэд хоног James Clear гээд нөхрийн Atomic Habits гээд ном уншаад нэлээн таалагдаад байгаа. rnУдаан уншдаг болохоор хурдан уншдаг хүмүүст атаархах... Харин бараг анх удаа Англиар ном дуустал уншиж үзэх шинжтэй... rnБичиглэл, үг энэ тэр нь амархан байж магадгүй. Эсвэл миний Англи хэл жоохон сайжир...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-04-18 - Хамгаалалтын горим ба том зорилгоо харах
Бичсэн:
xvv
Сүүлийн үед нэлээн хэсэг "хэт хамгаалалтын горим"-д ажиллаж амьдраад байсан мэт... rn rnЯг зорилго маань биеэ өмөөрөх ч юмуу, өөрийнхөө хүрээг л сэргийлэх, хамгаалах биш шүү дээ. rn rnМэдээж эвтэй, амар тайван байх нь том зорилгод хүрэхэд бас нэмэртэй ч гэлээ гол зорилго маань биш. rn rnХувийн харилцаа → Хувийн амьдрал → Ажлаа амжилттай болгох → Улс орондоо хэрэгтэй зүйл хийх → Хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл хийх → Галактиктаа хэрэг болох 😁😎 rn rnгэх мэт байдлаар том хүрээлэлд нь шат дараалан сэтгэж илүү том зорилготой бол хамгаалалтын горимоосоо гарч бас довтолгоонд шилжиж байх...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-04-13 - Тархины талаар бүх ойр хавийнхаа хүмүүст үзүүлж бас ойлгуулмаар видео байна
Бичсэн:
xvv
Үүрийн шөнөөр гээд дуунд гардаг шиг үүрийн шөнөөр маргааш өглөө гэхэд хийж дуусгаж явуулах ажлаа хойш нь тавиад иймэрхүү видео үзэнгээ, пост бичээд сууж байдаг... 😅 rn rnГэхдээ л энэ видеог бүүр хуваалцмаар санагдлаа. Даанч Япон хэлээр юм. Автоматаар орчуулуулаад ч юмуу хадмалтай үзвэл бас яах бол тээ? rn rnЕр нь анзаараад байхад Японоор авах боломжтой ийм хэрэгтэй мэдээллүүд их байх юм аа. Өөр бусад миний мэдэхгүй хэлээр ч бас мэдэхгүй зүйлс их байдаг байх даа... Илүү олон гадаад хэл сурах юмсан... Нөгөө хүний тархи руу ирээдүйд мэдээллийг компьютерын диск рүү хуулж байгаа юм шиг хуулдаг болох хү...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-04-13 - "Juggaar" нэлээн сонирхолтой юм...
Бичсэн:
xvv
rn"Толгой хатуурах"rnrnгэсэн утгатай ямар Монгол үг байдаг юм бол? Би бас "хатуурах" хандлагатай хүн юм... rn rnДээр нь ичих, нэрэлхэх гэх мэт жижиг эвгүй байдлаас зугтаад байх нь бас буруу санагдав... rn rnЦаашдаа бас энэ Жугаар арга гэдгийг судалж, дээр нь илүү дураараа байх чөлөөтэй сэтгэх тал дээр бас тархиа хөгжүүлмээр юм байна... rn rnДоорх видеог үзээд бодогдов:rn rn rn rnrnrn Таны хамгийн залуу үе чинь одоо үе чинь юм... rnrnӨнгөрсөн үетэйгээ зууралдвал эсрэгээр ч гэлээ яг одооноос үлдсэн амьдралаа бодоод, ирээдүй ба одоо гэсэн бодит байгаа руугаа харвал хамгийн залуу үе одоо үе. Тэгэхээр ө...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-04-13 - Нуршуу байх, урт бичих...
Бичсэн:
xvv
Сүүлийн үед бас хэтэрхий өөрийгөө засах өөрчлөх гээд буруу тийш яваад, тэрнээсээ болоод өөрөө өөртөө жижиг жижиг сэтгэл ханамжгүй хормууд тохиолдож, даамжирвал стресст хүрч магадгүй байгаа санагдав.rnrn Гол санаагаа л хэл, нуршуу, урт, хэтэрхий тойруулдаг rnrnгэж нэлээн зэмлүүлдэг. Гэхдээ урд нь ч бас бодож, урт бичих нь зөв гэсэн дүгнэлтэнд хүрч, өөртөө хэлж л байсан асуудал ч гэлээ бас олон сонссоор бас өөрийнхөө бодлоос илүү бусдыг сонсох тал руугаа яваад байгаа ч байж мэдэх юм. rn rnТовч тодорхой хэлэхэд 10 хүнээс 2 нь хүлээж авдаг гэж бодоход сайн тайлбарлаад ойлгуулж чадвал 10 хүнээс 4 нь хү...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-04-10 - Хааяа хүмүүстэй уух бас зүгээр
Бичсэн:
xvv
Сүүлийн үед өөрийнхөө миа, сул талуудыг харьцангуй бас олж хараад, засах гэж оролдоод л байгаа. rnЯлангуяа хүмүүстэй гадуур уусан үедээ өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгээ бодохоор өөртөө таалагдахгүй онцгүй юм сэтгэлийн хөдлөлөөр хийсэн байдаг. rnТэр нь мэдээж тэгээд өөрөө дотроосоо өөрчлөгдөж байж л засрах зүйл... rn rnИймэрхүү видео энэ тэр бас үзээд 100% хүлээж авахгүй ч бас зарим зүйлсийг нь авмаар, өөрчлөгдмөөр эрч хүч өгөх, ядаж бодол төрөх... rn rnhttps://www.youtube.com/watch?v=lZkT_SqDN_g...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-04-10 - Бууж өгөх & хичээх = тунг нь тааруулах??!
Бичсэн:
xvv
Монголчууд "Амжилт хүсье!", "Аз жаргал хүсье!" гэж хэлэх нь олон, харин яг ийм үгийг хэлэх тохиолдлуудад Япончууд ихэвчлэн "Хичээгээрэй!" гэж хэлдэг юм шиг. rnТэр нь бас энэ 2 үндэстний сэтгэлгээний ялгаа бас харагдаж байж мэдэх л юм. Хөгжөөд, дэвшээд байгаагийн нэг шалтгаан нь ч юм билүү... rn rnМанайхан болохоор нэг тийм АЗ г.м., өөрийн хичээл зүтгэлээс жоохон холуур юм хүсээд, ерөөгөөд байгаа ч юм шиг хэлдэг юм байна гэж анзаарагдлаа... rn rnНөгөө талаас бас тэр их хичээлт нь хэтрэхээрээ бас болдоггүй юм шиг байгаа юм. rn rnХичээгээд зүтгээд байхын нөгөө тал болох бууж өгөх. rnБууж өгөх гэдэг үг нь...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2022-04-07 - Бүсгүйчүүдэд...
Бичсэн:
xvv
Бүсгүйчүүдийн нэг иймэрхүү доорх шиг эрчүүдэд хэлмээр үгнүүд бас нэлээн байдаг тээ...rnrn Эрхлүүлж чаддаг эрийн дэргэд эмэгтэй хүн эмэгтэйгээрээ үлддэг. rnЭрхлэнэ гэхээр элдэв чихэр, жимс, ээмэг бөгж яриад байна гэж санадаг уу? rnЭрхлүүлнэ гэхээр торго дурдан дээр хэвтүүлээд толгой өндийлгөхгүй үйлчилэх юм байна гэж ундууцаа юу? rnИнгэж боддог эрчүүд их байдаг нь харамсалтай.. rnАлгын чинээхэн эмэгтэйн аашийг зөөллөөд , яриаг нь сонсоод, уйлахад нь аргадаад, сайхан бүхнийг нь магтаад, түүний талд бат зогсоод , хушуу цорвойлгон хааяа нэг хэлийг нь зажлуулахыг л хэлж байгаа юм. rnЭрхлүүлж чаддаг эрийн...
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PТайж Pyuki Pmmbbb Pxvv Ptungaamaa Pmongolxvv PFriska Pхундага Pmisty PAttiIa PОбдоо Punukun PTsoomii Pshine PSoyol Plobe22 PDESI PClaus Peternalzul22 PAngaahai P0rgil PГэрэлт Найзууд Parius Pg84 PDashka_Linux PBlessing Tara Ptuulai-ok
Сэтгэглүүд
Сүүлчийн сэтгэгдлүүд:
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uneheer
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Hamgy amrhn amia Horlh arga bnu
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: aij sandraad tugshuurtei bn gantsra baih ystoi hun ni bi ymshig
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ymarch husel zorig temuulel alga
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ndad yu ch uilchilehgui bna bi hicheeged bga ch ymshig uguch ymshig durtai humus maani mni tald..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vhmeer l bna daan tulhaar hvn gedeg amitan aidag yum bna zvgeer ymar negen argaar vhmeer l bna..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ih zul tulagui cigsen ene horwogos alag bolj zugeer taivan untaad dahij hezeets bosoj...
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zvger vheh arag zagad ogchih vhmer bna psda
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Medkue odoo yg bi zgrl amidrliin zorilggv bolchlo ter neg ohin stgl zvrhiig min bulaachd zgrl tohgv..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zugr uhmeer bn mne eej egch bugd namaig uzen yaddag
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zgr l
|